Налайх дүүрэг

ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Налайх дүүргийн Залуу багш нарын холбооны тэргүүлэгч гишүүдийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул нар хүлээн авч уулзлаа.

Залуу багш нарын холбоонд дүүргийн сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагын төлөөллүүд багтжээ.

Тус уулзалтаар холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар багш нартаа хандаж санаачилгатай, бүтээлчээр ажиллахыг хүсээд ирэх 2022 онд дүүргийн 100 жил, уурхайн 100 жилийн ойгоор төлөвлөгөө гарган олон ажлыг хамтран зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгааг онцоллоо.

Энэ үеэр зарим багш нарт нийслэл, дүүргийн шагнал гардуулан өглөө.

 

Хуваалцах: