Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын 2021 оны отгон хуралдаан дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Шуурхай хуралдаанаар дүүргийн Шуурхай штабын дарга А.Туяабаатар ковидын нөхцөл байдлын мэдээлэл,
Налаайхын Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал н.Энхтүвшин дулаан хангамжийн талаар,
Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр хог тээвэр болон нохой устгалын талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн ТЗУХ-ийн дарга М.Баттулга шинээр хийгдсэн томилгоо болон мал тооллогын дүнг танилцуулсан юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ирэх онд Налайх дүүргийн 100 жил, Налайхын их уурхайг улсын мэдэлд авсны 100 жилийн ой тохиохтой холбогдуулан бүх байгууллагын бүтээлч ажлын төлөвлөгөөг эртнээс боловсруулан хэрэгжүүлж ажиллахыг сануулаад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.
-“Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах,
-Хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах,
-Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах,
-Иргэдийн аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх,
-Хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.