Налайх дүүрэг

2022 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарт 2022 оны Цэргийн бүртгэлийн сургалт, семинарыг зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагаанд дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл оролцож, шинээр хэрэгжиж байгаа хуулиудын талаар судалж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг хорооны ажлын албаны албан хаагчдад сануулаад цэргийн бүртгэлийн мэдээллийг иргэдэд сайн хүргэж зохион байгуулж ажиллахыг хүслээ.

Энэ удаагийн цэргийн бүртгэл 2022 оны 01 дүгээр сарын 05-21-ний ажлын өдрүүдэд явагдах бөгөөд цэргийн үүрэгтэн хорооны байранд болон цахим үйлчилгээний нэгдсэн портал E-МONGOLIA системээр бүртгүүлэх боломжтой болсон.

 

Хуваалцах: