Налайх дүүрэг

2022 оны 01 сарын 11-ний шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

  1. 2022 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах. Үүнд:

-Энэ сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах.

-Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах.

-Газар чөлөөлөх ажлын бэлтгэл хангах.

-2021 онд хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэх. /Дүүргийн ЗДТГ, Худалдан авах ажиллагааны алба, Газар зохион байгуулалтын алба/

            Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

  1. Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байлгаж ажиллах.  /Чандмань Налайх ОНӨААТҮГ, Дулааны станц, УБЦТС Хэрэглэгчдэд Үйлчлэх төв/

           Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг

 

  1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагуудын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн үед авах арга хэмжээний тухай түр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Нийт байгууллагууд/

             Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга А.Туяабаатар

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

  1. Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах. /Нийт байгууллага/

 

  1. Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, албан хаагчдаа сургалтанд үе шаттайгаар хамруулж, мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллах. /Нийт байгууллага/

 

  1. Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нийт байгууллага/

 

  1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, байгууллагынхаа цахим хуудсыг англи хэл дээр танилцуулдаг болгох. /Нийт байгууллага/

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /Odontuya​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

Хуваалцах: