2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:
1. Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналтыг сайжруулж ажиллах. /ЗАА, СТСХ, Худалдан авах ажиллагааны алба/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
2. Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ болон тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх. /ЗАА, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц, Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
3. 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлж ажиллах. /СТСХ, Татварын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: СТСХ-ийн дарга Г.Бат-Очир
4. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах ажлын хүрээнд газар олголтын асуудлыг шуурхай шийдвэрлэж, газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимжүүлж ажилллах. /ЗАА, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД:
5. Сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын болон тоглоомын талбайн тоног төхөөрөмж, сүүдрэвч, орчны эдэлбэр газрын аюулгүй байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээг тогтмолжуулан, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
6. Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүр, ирмэгтэй болон бүрэн бүтэн байдал нь алдагдсан эрсдэл бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг хориглох, зайлшгүй тохиолдолд бэхэлгээ, хаалт, хамгаалалт хийж, хяналт тавих ажилтныг томилох.
7. Ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн орчинд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх. /НХХ, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Сургууль цэцэрлэгийн удирдлагууд/
Хяналт тавих албан тушаалтан: НХХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг
8. Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /ЗАА, Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг
9. Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх. /ЗАА, Мэргэжлийн хяналтын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
10. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг сайтар зохион байгуулах. /Онцгой байдлын хэлтэс, Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв/
Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.
Утас: 95911178