Налайх дүүрэг

2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ

АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналт тавьж ажиллах.

-Худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах;

-Зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа эрчимжүүлэх;

-Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх;

-Худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнаж,

ажлаа эрчимжүүлэх; /СТСХ, ХААА, ХТХ, ГЗБА/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /ХТХ, ГЗБА,/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулган цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулах ажлаа эрчимжүүлэх. /ХТХ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Монгол Улсын Их Хурлаас батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд нийслэлийн Удирдах албан тушаалтнууд бүгд оролцох. /Дүүргийн удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар

  1. “Монгол эдийн засгийн форум-2022” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын арга хэмжээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах тул нийслэлийн Удирдах албан тушаалтнууд бүгд оролцох. /Дүүргийн удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар

  1. Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах. /НХХ, Спортын хороо, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Томуу томуу туст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан дүүргийн нийт сургууль, цэцэрлэгүүд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах /БХ, сургууль, цэцэрлэгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Дүүргийн Засаг даргын 2020 оны А/352 дугаар захирамжаар байгуулагуудад хариуцуулан өгсөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд үүссэн түүвэр хог хаягдлыг цэвэрлэж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагууд 2022 онд мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлж, албан хаагчдаа уриалан ажиллах. /Цэцэрлэгжүүлэлтийн алба, Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргийн  Засаг даргын  харьяа  байгууллагын удирдлагуудтай  “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлын бэлтгэлийг бүрэн  хангаж, зохион байгуулах. /ТЗУХ/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.

Утас: 95911178

 

Хуваалцах: