2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ
АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
- 2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын худалдан авах ажиллагааг эрс эрчимжүүлж ажиллах. /СТСХ, ХААА /
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг эрс сайжруулж ажиллах. /СТСХ, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг тавьж ажиллах. /СТСХ, ХААА/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Замын сангийн хөрөнгө болон Дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнаж, ажлаа эрчимжүүлж, цаг хугацаанд тайлагнаагүй удирдах албан тушаалтан, албан хаагчид хариуцлага тооцож ажиллах. /СТСХ, ХААА/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж ажиллах. /ХТХ, ГЗБА, ЦХ, ОБХ, МХХ/
Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /МХХ, ХТХ/
Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Засаг даргын Явуулын өрөөний бэлтгэл ажлыг сайтар хангаж зохион байгуулах. /ТЗУХ, хороодын Засаг дарга нар, холбогдох байгууллага, хэлтсүүд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- Дүүргийн харьяа нийт байгууллагуудтай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Хариуцлагын гэрээ байгуулах” /ТЗУХ, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- 2022 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын цахим санал асуулгын бэлтгэл ажлыг хангах. /ТЗУХ, СТСХ, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- Улирлын тайлан мэдээг хугацаанд нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- Дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаварыг хэрэгжүүлэн ажиллаж, илтгэх хуудас, тайлан мэдээг ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст хугацаанд нь хүргүүлэх. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.
Утас: 95911178