2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 12-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
- Захиалагчийн хяналт тавьж байгаа, болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудаа яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах. /СТСХ, ХТХ, ХААА, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийт байгууллагууд төсвийн сахилга батыг сайжруулж, хэмнэлтийн горимд шилжүүлж ажиллах. /СТСХ, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлж ажиллах. /СТСХ, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Дүүргийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах. /ХТХ, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлэх. /ХТХ, ГЗБА, Цэцэрлэгжүүлэлтийн алба, хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж ашиглаж байгаа газарт хууль дүрэм журам, зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгийг байгуулж ажиллах. /ХТХ, ГЗБА, ЦХ, МХХ/
Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, цаашид бизнес эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг шуурхай шалган шийдвэрлэж, хариуг цаг хугацаанд өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ХҮҮХ, МХХ, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Нийслэлийн хэмжээнд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах /ТЗУХ, Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- Монгол улсын Засгийн газрын 2022 оны 121 дүгээр тогтоол, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, газар өмчлөлийн ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор эрчимжүүлж ажиллах. /ГЗБА/
Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- “Онцлох гэр бүл” шалгаруулах удирдамжид заасны дагуу 10 чиглэл, төрлөөр онцлох гэр бүлүүдийн материалыг хүлээн авч Нийгмийн хөгжлийн хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлж ажиллах. /Хорооны Засаг дарга нар, нийт байгууллагууд, ГБХЗХХ/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг
- 2020 онд дүүргийн 8 хороонд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон сагсан бөмбөгийн талбайн эвдрэл гэмтлийг засаж, сайжруулах ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 13-ний дотор хийж гүйцэтгэх. /Хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн даргаД.Оюунбилэг
- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураан авах ажлыг эрчимжүүлэх. /ТХ, хорооны Засаг дарга нар, СТСХ/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.
Утас: 95911178