Налайх дүүрэг

2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ
АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН
ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

  1. Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны дагуу үнэлгээ хийгдэж байгаа ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /СТСХ, ХАА, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Хотын соёлыг төлөвшүүлж, түгээн дэлгэрүүлэх цахим аян зохион байгуулах. /НХХ, СО, Налайх шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /НХХ, ГБХЗХХ, ЦХ, БХ/

          Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийж ажиллах. /ХТХ, ЦХ, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, Налайх Хангамжийн төв ОНӨААТҮГ, бусад байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Туул голын орчинд олон нийтийн соёл, амралтад зориулсан тохилог орчныг үе шаттай нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэх. /ХТХ, ХҮҮХ/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Нийслэлийн инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлж ажиллах, гарсан зөрчлийг арилгах, газар чөлөөлүүлэх арга хэмжээг авч ажиллах. /ХТХ, ГЗБА, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ОНӨААТҮГ, 2,8 дугаар хорооны Засаг дарга нар/

           Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэх. /ХТХ, ГЗБА, МХХ, Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ/   

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Дээд газрын тогтоол шийдвэрийн 1 дүгээр улирлын биелэлтийг гаргаж үр дүнг тооцон 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хугацаанд нь хүргүүлэх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: