НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жил Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан “Өмгөөлөгч-Танд тусалъя 2022” өдөрлөгийг зургадугаар сарын 4-ний 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Иргэд энэ үеэр өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Өдөрлөгт
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР