- Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203, 204 дүгээр тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх дүүргийн Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, Цагдаагийн хэлтэс, “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Горхи-Тэрэлжийн гол дагуух хог, хаягдал, орчны бохирдол үүсгээд байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, бодит байдлыг газар дээр шалган баримтжуулж, гаргасан дүгнэлт, саналыг холбогдох яаманд хүргүүлж арга хэмжээ авч ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг дарга, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Дүүргийн төсвийн орлогын бүрдүүлэлт, нийслэлд төвлөрүүлэх орлогын тасалдлыг нөхөж, төсвийн тухай хуулийн дагуу орлогын гүйцэтгэлийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Ногоон байгууламжийн тарилтын ажлыг дуусгах, арчлалт тордолтын ажлыг
эрчимжүүлэх. /”Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, Тохижилт, нийтийн
аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Сургуулийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан 7, 8 дугаар сард соёл урлаг, спорт, сургалт нөлөөлөл, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хүүхдүүдийг хамруулах. /Соёлын ордон, ГБХЗХХ, НХХ, Спортын хороо/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг
- Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд байгууллагууд инженерийн шугам сүлжээг, мэргэжлийн байгууллагаар шалгуулж бэлтгэл ажлыг хангаж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ, “Налайх Дулааны станц” ТӨХК, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.