Налайх дүүрэг

2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Дүүргийн бүх шатны байгууллагууд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанарт онцгой анхаарах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Хөдөлгөөний ачаалал ихсэж байгаатай холбогдуулан авто зам, явган хүний гарцын гэрэл дохио болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангаж, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ, байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж, халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүрэн дуусгах. /Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн удирдлага/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дээд газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг 8 дугаар сараас эхлэн сар бүр Засгийн газарт тайлагнаж байгаатай холбогдуулан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгаварын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Дүүргийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа хяналтын инженер, холбогдох албан хаагчид гүйцэтгэлийн явцын мэдээллийг /Хөрөнгө оруулалтын ажлын бүртгэл мэдээллийн цахим системд/ тогтмол бүртгэж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн болон үерийн далан сувгийн хог хаягдлыг сайтар цэвэрлэх, засвар шинэчлэл ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Замын Цагдаагийн тасаг, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. 

/Байгууллагууд, сургууль, цэцэрлэг, Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө батлагдсан тул нийт байгууллагууд хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээг сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

/Эрүүл мэндийн төв, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

Хуваалцах: