Налайх дүүрэг

2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Дүүргийн бүх шатны байгууллагууд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэж, эрчимжүүлэн ажиллах. /Нийт байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн  дарга Д.Оюунбилэг

  1. “Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллого-2022” үйл ажиллагаа дууссантай холбоотой шинэ тооллогын программд илгээсэн өмчийн тайланг гаргасан маягтын дагуу 2022 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө цаасаар 2 хувь Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

  1. Сургуулийн өмнөх боловсролын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн 8 хорооны 2-5 насны хүүхдүүдийг цахим бүртгэлд бүрэн хамруулах ажлыг эрчимжүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, цэцэрлэгүүд, 8 хорооны Засаг дарга нар/

           Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

     4.  Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, сургууль,цэцэрлэгүүд/

            Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, сангийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/218,А/146 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам"-ын хүрээнд "Газар тариалан" цахим системд дүүргийн газар тариалан эрхлэгч иргэн аж ахуйн нэгжийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүртгэлд бүрэн хамруулж ажиллах. /Хөдөө аж ахуйн тасаг, Статистикийн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Дүүргийн айл өрхүүд, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг ачих, тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: