- Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2022 оны арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэн ажиллах, 3 дугаар улирлын биелэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлэх /ЗДТГ-ын хэлтсүүд, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дүүрэг, хорооны Засаг дарга нар, хэсгийн ахлагч нартай уулзалттай тул уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангах. Үүнд:
• Инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах.
• 09 дүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгүүдийн халаалт өгөх.
• Авто замын засвар, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах.
• Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах.
• Тохижилтын ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах.
• Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх.
• Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын дулааны станц ТӨХК, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Монгол Улсын Ерөнхий сайдын “2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай” 2022 оны 09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангаж, түүний хэрэгжилтэд хяналт тавих. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлж ажиллах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Дүүргийн хэмжээнд хэрэгжиж байгаа бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтийн явцад тогтмол хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1106 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-д заасан хугацаанд биелэлтийг тайлагнах. /ЗДТГ-ын бүх хэлтсүүд, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч, удирдлагад хариуцлага тооцож ажиллах.
/Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.