- Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг сар болгон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байгаатай холбогдуулан хэрэгжилт нь удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлж, байгууллагууд цаг хугацаанд тайлагнаж ажиллах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, үр дүнг энэ 7 хоногийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авах, автотээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг сайжруулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- 9 дүгээр сарын орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тогтмол хяналт тавьж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Байгууллагын удирдлагууд өөрсдөө салбар салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудынхаа гүйцэтгэл, үр дүн, тоон мэдээлэл, судалгааг иргэд, олон нийтэд мэдээлэх. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Налайх дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар хангаж, удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэх. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.