"Засаг даргын явуулын өрөө" арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулж нийт 8 хорооны 471 иргэнийг хамруулсан. Тус арга хэмжээнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Нэргүй, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы бие төлөөлөгч Ц.Тунгалаг, Зөвлөх Н.Мандуул болон 15 байгууллагын дарга оролцож иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж ажиллалаа. 2022 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын танилцуулгыг Засаг дарга Ч.Раднаабазар, сайжруулсан шахмал түлшний талаар мэдээллийг Засаг даргын Орлогч С.Тунгалаг, иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга нар иргэдэд танилцууллаа.
Мөн 8 хорооны 337 иргэнээс хороодын ажлын алба болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлүүлэх, сайжруулахтай холбоотой 2 төрлийн сэтгэл ханамжийн судалгааг авч, Засаг даргын Тамгын газраас иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлан иргэдийг мэдээ, мэдээллээр хангаж ажиллалаа.