Дүүрэгт шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж байгаатай холбогдуулан иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс "Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье" сургалтыг дүүргийн гэр хорооллын айл өрхүүдээр шахмал түлш түлэх заавар, зөвлөгөө өгч ажиллаж байгаа төрийн байгууллагуудын албан хаагчдад зохион байгуулж байна. Энэ удаагийн "Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье" сургалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтсийн ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Сургалтыг Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн нэгдсэн тасгий их эмч С.Сод-Эрдэнэ, ахлах сувилагч Ж.Наранцэцэг нар зохион байгуулж, угаарын хийн хордлого, түүнээс урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогын үеийн анхны тусламжийн талаар зөвлөгөө мэдээллийг албан хаагчдад өгч ажиллалаа.