Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан мал аж ахуйн хэлтэс хамтран 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн 35 малчин, мал бүхий иргэн, 7 хорооны зохион байгуулагч нарт “Нийслэлийн мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Хоршоо түүний ач холбогдол” сэдвээр сургалт зохион байгуулж, мэдээлэл хүргэн ажиллалаа. Сургалтын үеэр малчин мал бүхий иргэд тулгамдаж байгаа асуудлаа холбогдох мэргэжилтэн, удирдлагуудад уламжилж санал хүсэлтээ илэрхийллээ.