Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас "Налайх дүүргийн хуулийн байгууллагуудын уулзалт-зөвлөгөөн"-ийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Налайх, Багахангай дүүрэг дэх Прокурорын газар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Налайх дүүрэг дэх Шүүхийн шинжилгээний хэлтэс, Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дүүрэг дэх салбар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нийт 65 албан хаагч хамрагдлаа. Уулзалт-зөвлөгөөний үеэр Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл “Прокурорын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг”, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон бусад мэдээллийн талаар, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг 2022 онд шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан хэргийн талаар тус тус мэдээлэл хийж, нийт албан хаагчдын дунд нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүллээ.