Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Монгол Улсын хүндэт дипломатч ахмад мэргэжилтэн Ж.Чулуунхүү нар хамтран дүүргийн нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтнүүдэд, гадаад харилцаа, ёслолын асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад дүүргийн байгууллагуудын албан хаагчид хамрагдсанаар Монгол Улсын гадаад бодлогын өнөөгийн чиг хандлага, дипломат ёс, ёслолын арга хэмжээг зохион байгуулах дэг, журмын талаар онол-практикийн мэдлэг мэдээлэлтэй болох юм.