Налайх дүүрэг

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ЗОЧИЛЛОО.

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр анги 2021-2022 оны сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг түүх, соёлын дурсгалт газруудтай танилцуулах журмыг үндэслэн хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж байгаа дайчдыг хамруулан түүх, соёлын дурсгалт газруудтай танилцуулах аяллыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Аялал Монгол цэргийн музей, Г.К Жуковын музей, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Хувьсгалт Монгол танкны бригадын дурсгалд зориулсан цогцолбороор үргэлжилсэн юм.

Тус аяллын бас нэгэн онцлог нь нээлтээ хийгээд удаагүй байгаа Чингис хааны музейн “ИХ МОНГОЛ УЛСЫН ТАНХИМ”-ыг хугацаат цэргийн алба хаагчдад тайлбартайгаар үзүүлсэн нь цэргийн алба хаагчдад эх орныхоо эх түүх, соёл, уламжлалаар бахархах сэдлийг бадрааж өгсөн танин мэдэхүйн ач холбогдолтой ажил боллоо.

Хуваалцах: