Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд хууль зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Налайх, Багахангай, Багануур дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн чадавх бэхжүүлэх сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүрэгт зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар нээлтийн үг хэлж, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны нийт гишүүдийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Багахангай, Багануур, Налайх дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны нийт 46 гишүүд тус сургалтад хамрагдаж, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны талаар ойлголт, бүрэлдэхүүн, чиг үүрэг, гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрх, тэдний эрхийг хамгаалах эрх зүйн орчин, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхдийн эрхийн хамгаалал, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний талаар нарийн мэдлэг, мэдээлэлтэй болсон юм.