Налайх дүүрэг

2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Засгийн газрын 2022 оны 48 дугаар тэмдэглэлийн дагуу Зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээний хийж, дүнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 21-ны дотор хүргүүлэх. /ТЗУХ, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 16 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарах, түлшний чанар болон сайжруулсан шахмал түлш олгох картын системийн үйл ажиллагааг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороодын засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэх ногоон байгууламжийн байршлыг тодорхойлж нийслэлийн удирдлагуудад танилцуулах /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг анги, танхим, дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч хэрэгжэлтэд хяналт тавьж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, сургуулиуд/

 Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдах “Уянгаар хөгдлөгдсөн миний нутаг” урлагийн наадамд байгууллагууд идэвхтэй оролцох /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэ

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: