Налайх дүүрэг

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЛЭЭС ХАМГААЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах” сэдэвт сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад дүүргийн 8 хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, борлуулалтын цэгийн 6 иргэн, “Таван толгой түлш” ХХК-ний хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 28 ажилтан, 32 байгууллагын нийт 160 гаруй албан хаагчид хамрагдлаа. “Таван толгой түлш” ХХК-ний инженер н.Анхбаяр, хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар “Таван толгой түлш” ХХК-ний танилцуулга, сайжруулсан шахмал түлш, түүнийг зөв хэрэглэх, галлагааны заавар, ханан пийшин хөөлөх үйл явцын талаар танилцуулж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Сургалтад хамрагдсан албан хаагчид цаашид угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах талаар иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах юм.

Хуваалцах: