НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй "Хариуцлагатай сонгогч" сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Залуу сонгогчдод сонгох болон сонгогдох эрхээ хэрхэн эдлэх, хариуцлагатай сонгогч байхад шаардлагатай мэдлэг мэдээллийг олгох зорилгоор зохион байгуулсан тус сургалтад дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдлаа.