Налайх дүүрэг

АЙЛ ӨРХҮҮДЭД УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА.

Удаан хүлээсэн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн батарей хил дээр ирсэн бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тендерт шалгарсан компани Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг системд оруулж программд холбосны дараа айл өрхүүдэд түргэн шуурхай хүргэх юм. Дүүргийн угаарын хийн хордлогоос сэргийлэх, эрсдэлээс урьдчилан хамгаалах шуурхай ажлын хэсэг, "Таван толгой түлш" ХХК, 8 хорооны ажлын алба, холбогдох компани хамтран угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Хуваалцах: