Налайх дүүрэг

2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг сар болгон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байгаатай холбогдуулан хэрэгжилт нь удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлж, байгууллагууд цаг хугацаанд тайлагнаж ажиллах. /ТЗУХ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ТӨХК/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1357 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/

           Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-очир

  1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. / Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-очир

  1. “Digital city” төслийн хүрээнд хийгдэж байгаа хэсгийн ахлагч, онлайн бизнес төв, E-school, хүүхдийн автобусны техникийн шийдлүүдийг нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, ААНБ-ууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр 2023 онд /явган болон дугуйн зам, нийтийн эзэмшлийн гудамж, замын тохижилт, ногоон байгууламж/-ийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, ТЭЗҮ, байршил зэргийг тооцож боловсруулах ажлаа шуурхай зохион байгуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Цэцэрлэгжүүлэлтийн алба, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг/

  1. 2022 онд Нийслэл, дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тендер, сонгон шалгаруулалтад оролцож ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын жагсаалтыг гаргаж, иргэд, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба/

           Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-очир

  1. Гэмт хэрэг зөрчилгүй байгууллага, хороо 2 сарын болзолт аяны удирдамжийн хүрээнд үр дүнтэй ажил зохион байгуулж явцын тайланг долоо хоног бүрийн даваа гарагт Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хугацаанд нь хүргүүлэх /Нийт байгууллага, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөгөө мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх, тогтмол хяналт тавьж ажиллах. /Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, нийт байгууллагууд, хороод, Шуурхай штаб/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: