- Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн шуурхай штаб, хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Шуурхай штаб, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Орлого бүрдүүлэгч байгууллагууд төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэх зэрэгт хяналт тавьж ажиллах. /ТЗУХ, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэх ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих төлөвлөлтөө эрчимжүүлж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс гаргасан судалгаатай нэгтгэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч хэрэгжэлтэд хяналт тавьж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг
- Дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Боловсролын байгууллагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас зохион байгуулж буй “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-т төсөл бичиж, төсөл бичсэн талаар мэдээллийг ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст 2022 оны 12 сарын 05-ны өдрийн дотор хүргүүлж ажиллах. /Сургууль, цэцэрлэгүүд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
шуурхайн биелэлтээ маргааш буюу 23-ны өдрийн 15 цагаас өмнө гаргаж өгнө үү