Налайх дүүрэг

2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг угаарын хий болон бусад төрлийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулах, хүүхэд хамгааллын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллах. /Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Цаг агаарын хүндрэлтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад онцгой анхаарах, түлшний чанар стандартад хяналт тавих, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудаа эрчимжүүлж ажиллах.  /Агаар орчны бохирдолтой тэмцэх тасаг, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, Хороодын Засаг дарга, Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Байгууллагууд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан гэрээний тайлан, Эрх зүйн ажлын тайлан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг 2022 оны 12 сарын 05-ны өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст тус тус ирүүлэх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны дотор, Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэрийн биелэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны дотор, дүүргийн Засаг даргын захирамжийн биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст тус тус ирүүлэх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12, 10 дугаар зүйлийн 10.2.10 дахь заалтын хэрэгжилтийг хангаж 8 хорооны ажлын алба өөрийн харъяа нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, орчны 50 метрийн автозам, явган хүний замын цас мөсийг цэвэрлэх тухай мэдээ мэдээллийг тогтмол хүргэж, хяналт тавин тайлан мэдээг тухай бүр Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүргүүлэн ажиллах. /Хороодын Засаг дарга нар, ААНБ-ууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Дүүргийн Засаг даргын 2020 оны А/352 дугаар захирамжийн хүрээнд байгууллагууд нийтийн эзэмшлийн талбай,  авто зам, явган зам, хуваарьт газрууд, орчны 50 метрийн цас, мөсийг арилгаж хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч хэрэгжэлтэд хяналт тавьж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Бусад. Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан байгууллагууд дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН, иргэдийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авч үйл ажиллагааг нь дэмжин ажиллах, албан хаагчдыг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхад анхаарч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх. /Нийт байгууллагууд/

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

 

Хуваалцах: