Өнөөдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Германы хамтын ажиллагааны байгууллага хамтран Европын холбооны санхүүжилттэй "Эрчим хүчний зохистой шилжилт" төслийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад "Налайхын дулааны Станц" ТӨХК, "УБЦТС" ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, "УБЦТС" ХК-ийн Түгээх төв, Таван толгой түлш ХХК, Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл, технологийн парк, Эрчим хүчний үндэсний төв зэрэг байгууллагуудын удирдлагууд, инженерүүд, уурхайчдын төлөөлөл, дүүргийн удирдлагууд, "IKI JET" төслийн ахлах мэргэжилтэн Ларс Блюм, төслийн зөвлөх С.Цэрэндаш нар оролцлоо. Талууд уулзалтын үеэр "IKI JET" төслийн талаар ойголтыг авч, нүүрсний эрчим хүчнээс сэргээдэх эрчим хүчид шилжих төслийг дүүрэгт хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.