- Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ, Агаар орчны бохирдолтой тэмцэх тасаг, Цагдаагийн хэлтэс, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг/
- Сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэр хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар, стандартад хяналт тавьж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах арга хэмжээ авч ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Агаар орчны бохирдолтой тэмцэх тасаг/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол явуулан, хариуцлагыг чангатгаж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Агаар орчны бохирдолтой тэмцэх тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Он дуустал үлдэж байгаа хугацаанд дүүрэг болон орлого бүрдүүлэгч байгууллагууд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-очир
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-очир
- Байгууллагууд 2022 онд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэх, ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Байгууллагууд ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдөж хэрэгжүүлж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг
- Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Төрийн байгууллагууд “Шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахдаа төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-очир
- Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Ажил эрчимжүүлж, сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгаварыг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллах. /Нийт байгууллагын удирдлагуудад/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- 2022 оны “Мал, тэжээвэр амьтны тооллого”-ыг өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулах. /Статистикийн хэлтэс, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Статистикийн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.