Өнөөдөр Налайх дүүргийн "Хүүхдэд хариулах өдөр"-ийг ЗДТГ, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс,, Хүүхдийн зөвлөлийн гишүүд хамтран зохион байгуулж, дүүргийн хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд, тэдний үзэл бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, дүүргийн хүүхдүүдийн үзэл бодлыг сонсож, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэж, хойшид хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр олон чухал ажлыг зохион байгуулж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.