Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны "Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай" 46 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” аяны хүрээнд Налайх дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулсан Монгол бичгийн анхан шатны сургалтад Засаг даргын Тамгын газрын албан хаагчид амжилттай хамрагдаж сертификат авлаа. Хүмүүн бичгээ дээдлэн дэлгэрүүлэх болтугай.