Үндэсний соёлын өвийг тээгч Ж.Энхтөр, Ж.Төлөв нарыг Монгол Улсын Соёлын яамны “Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр шагналаа. Мөн “Нүүдэлчин Монгол-2022” дэлхийн Соёлын фестиваль наадамд амжилттай оролцсон дүүргийн Соёлын өвийг уламжлан тээгч Ж. Энхтөр, Ж.Төлөв, Э.Хүрэлбаатар, Г.Дэлгэрсайхан, Е.Ибрайн, болон уг наадмыг амжилттай зохион байгуулсан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын ордны хамт олон Монгол Улсын Соёлын сайдын “Талархал”-аар тус тус шагнуулсныг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардууллаа. Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай. Монгол өв соёлыг ирээдүй хойчдоо түгээх их үйлсэд нь амжилт хүсье.