Налайх дүүрэг

“Гэмт хэрэг, зөрчилгүй байгууллага, хороо” болзолт аяныг дүгнэн, шалгарууллаа.

Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны А/254 дүгээр захирамжаар “Гэмт хэрэг, зөрчилгүй байгууллага, хороо” шалгаруулах 2 сарын болзолт аяныг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 2 сарын хугацаанд дүүргийн хэмжээнд өрнүүлэн дүгнэж, дүнгээ гаргаж, идэвхитэй санаачилгатай оролцсон байгууллага, хороог шалгаруулан шагнаж урамшууллаа.

Аянд дүүргийн төрийн болон төрийн өмчийн оролцоотой 46 байгууллага, 8 хороо оролцсон бөгөөд тус аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаараа дараах байгууллага, хороод шалгарч, шагналаа гардан авлаа.

Байгууллага:

Тэргүүн байранд: “Налайх Хангамжийн төв” ОНӨААТҮГ /50 оноо/

Дэд байранд: “Налайх Политехник коллеж” /48 оноо/

Гуравдугаар байранд: “Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв” /47 оноо/

Тусгай байранд: "Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг" /46 оноо/

Хороо:

Тэргүүн байранд: "Налайх дүүргийн 7 дугаар хороо" /25 оноо/

Дэд байранд: "Налайх дүүргийн 4 дүгээр хороо" /23 оноо/

Тусгай байранд: "Налайх дүүргийн 5 дугаар хороо" /20 оноо/

Шинэлэг ажил:

“Налайх дүүргийн Соёлын ордон”

“Архидалтын хор уршгийг сурталчилсан видео контент” арга хэмжээ

Бүтээлч ажил:

“Налайх Шуурхай удирдлага, хяналт, мэдээллийн төв” ОНӨААТҮГ”

“Аюулгүй Налайх видео контентийн уралдаан” арга хэмжээ

“Эрдмийн оргил” цогцолбор сургууль

“Аюулгүй ажиллагааны сэрэмжлүүлэгтэй самбар” арга хэмжээ

тус тус шалгарлаа.

Хуваалцах: