- “Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, Иргэдийн оролцоотой-Соёлын жил” зорилтот жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор байгууллагынхаа гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, батлуулах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, хот, хөдөөгийн хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах зорилгоор нийслэлийн Налайх дүүрэг хүн амынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлогын чиглэлийг баримтлах Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан үндэсний бараа, бүтээгдэхүүнээр “Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн, арга хэмжээ”-г зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, дүүргийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гудамж дундах явган хүний зам болон аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын талбайн цас, мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь тогтмол газар дээр нь Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс хяналт тавьж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Орон сууцны хороолол болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Агаар орчны бохирдолтой тэмцэх тасаг/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, дунд болон богино хугацааны сургалтад хамруулах, чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дүүргийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- ОНХС болон дүүргийн 2023 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний ажлын даалгаврыг холбогдох байгууллага, хэлтсүүд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дотор Санхүү, төрийн сангийн хэлтэст бүрэн өгч дуусгах. /Чандмань-Налайх ОНӨААТҮГ, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба”, “Цэцэрлэгжүүлэлтийн алба”, “Налайх Дулааны станц” ТӨХК, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.