Налайх дүүрэг

"ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд иргэдтэй хийх уулзалтыг хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр анхны уулзалтаа хийж, иргэдийнхээ санал, хүсэлт өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж ажиллалаа.

Иргэдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, төрийн албаны хүнд суртлыг арилгах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллах талаар олон чухал санал хүсэлтүүдийг гаргалаа.

Цаашид 14 хоногт нэг удаа “Пүрэв” гарагт 09:00-11:00 цагийн хороонд иргэдийг хүлээн авч уулзана. Шаардлагатай тохиолдолд уулзалтад холбогдох байгууллагын дарга, удирдлагуудыг байлцуулан, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллана.

Хуваалцах: