Налайх дүүрэг

ХУВААРИЙН ДАГУУ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ээлжит уулзалтаа зохион байгуулж иргэдийнхээ санал хүсэлт өргөдөл, гомдлыг хүлээн авч уулзлаа.

Иргэдийн зүгээс төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, газар олголтыг цэгцлэх, бохирын шугам сүлжээний доголдлыг арилгах, аж ахуйн нэгж байгууллагуудын 50 метр орчмын цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарах, сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг олон хүсэлтүүдийг гаргасан.

Иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлж 7 хоногийн дотор шийдвэрлэж хариу хүргүүлэх үүрэг даалгавар өглөө.

Хуваалцах: