Налайх дүүрэг

2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай” А/32 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир, 8 хорооны Засаг дарга нар,  холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хуваарь батлах тухай” А/47 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. “Хот хөгжлийн индекс” хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, шаардлагатай судалгаа, мэдээ мэдээлэл шуурхай солилцож, ажлаа уялдуулж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Удирдлагын академитай хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” богино хугацааны сургалтанд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд биечлэн оролцох. Сургалт: 2023 оны 02 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Удирдлагын академийн байранд зохион байгуулагдана. /ЗДТГ-ын хэлтэс, нэгжийн дарга нар, холбогдох албан тушаалтнууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Нийслэл, дүүргийн хэмжээнд Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Золбин нохой, муур устгах ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, дүүргийн 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. “Засаг даргын Явуулын өрөө” арга хэмжээний үеэр иргэдээс гарсан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэж, тайлан мэдээг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор Төрийн Захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Байгууллагын удирдлагууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор хугацаанд нь мэдүүлж дуусгах./Нийт байгууллагын удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: