Дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээх, зорилгоор Соёлын ордонд "Сар шинэ-2023" үзэсгэлэн худалдааг 02 дугаар сарын 05-ны өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Иймд үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд 02 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст бүртгүүлнэ үү. Холбогдох утас: 70232419