Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1647 дугаар захирамжийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны гүйцэтгэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” болон “Хангалттай” биелүүлсэн “Нарны эрч”, “Амь-Эрдэнэ Налайх”, “Ачлал Налайх”, “Суврага Налайх” өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээ байгуулан ажилласнаар иргэдийн оролцоотой соёлын жилийн хүрээнд иргэддээ эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй, тасралтгүй түргэн шуурхай хүргэх, техник технологийн шинэчлэлт хийх ажлуудыг талууд харилцан гүйцэтгэх, хамтран ажиллах боломж бүрдлээ.