Налайх дүүрэг ‘’Иргэдийн шударга шүүх’’ ТББ-тай “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. ‘’Иргэдийн шударга шүүх’’ ТББ-нь ‘’Үндсэн хуулийн дугуйлан төслийн хүрээнд Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй тус төслийг иргэд, төрийн байгууллагын ажилтнуудад танилцуулж, уулзалтын үеэр Дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар, Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Үндсэн хуулийн дугуйлан” төслийн хүрээнд иргэд олон нийтэд үндсэн хуулийг таниулан сурталчлах, үндсэн хуулийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэх сургалт зохион байгуулахад талууд хамтран ажиллах юм.