Нийслэлийн Засаг даргын 2022 оны Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу төвийн 6-н дүүргийг хамруулан ‘'Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах’’ сургалтыг зохион байгуулж байна.
Өнөөдөр Налайх дүүргийн хороод, төрийн байгууллагуудын ажилтан албан хаагч, иргэд Тавантолгой түлш ХХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан нарыг оролцууллаа.
Сургалтыг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв, Налайх дүүргийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх тасаг Тавантолгой түлш Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хамтран зохион байгууллаа.
Хавар, намрын улиралд гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, зуух, пийшингийн яндангийн таталт муудан, угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах шаардлагатайг айл өрх иргэдэд хэлж ойлгуулах, хяналтыг сайтар тавихыг санууллаа.