Өнөөдөр Налайх дүүрэг, "Байгаль эхийн эко шийдэл" ТББ-тай хөрсний бохирдлыг бууруулах, ундны усны нөөцийг хамгаалах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэршандад бичил эко систем бүхий ойн төгөл, хиймэл нуур байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Цаашид талууд эко системийг хамгаалах, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд тарих модны нөөцийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог дэмжих, сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллах юм.