Налайх дүүрэг

2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудаа сайтар зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, урьдчилан сэргийлж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.

1. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

2. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс “Налайх Дулааны станц” ТӨХК, “Чандмань Налайх ОНӨААТҮГ”, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, “УБЦТС” ХК-ийн Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв, “УБЦТС” ХК-ийн Ашиглалт засварын Налайх төв/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийгдэж байгаа “Дижитал сити” системийн ажлуудыг холбогдох байгууллагууд эрчимжүүлэх.
  1. “e-School” боловсролын нэгдсэн платформын хэвийн үйл ажиллагааг хангаж, байнгын ашиглалттай байлгах, мэдээллийн шинэчлэлтийг цаг тухай бүрд оруулж хэвшүүлэх.
  2. Хэсгийн ахлагчийн систем нэвтрүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хороодын үйл ажиллагаанд байнгын ашиглаж, ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. “Цагаан сарын баяр”-ын амралтын өдрүүдэд ажиллах, хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг гарган аюул осол, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах, тайлан мэдээг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор ТЗУХ-т ирүүлэх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Сар шинийн баяртай холбогдуулан хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналт тавин ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Цагаан сарын баярыг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метрийн цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, холбогдох тайлан мэдээг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст ирүүлэх. /Нийт байгууллагууд, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулж эрчимжүүлэн ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Агаар орчны бохирдолтой тэмцэх тасаг, дүүргийн 8 хорооны Засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: