Өнөөдөр Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд хуралдаж, 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, Хууль зүйн хороогоор үйлчлүүлж буй хохирогч хүүхдүүдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналын талаар хэлэлцлээ. Хурлын үеэр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын дарга Э.Энхбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр болон Цагдаагийн хэлтсээс Асран хамгаалагч, үрчлэлт Шинжээч томилох, хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөл шийдвэрлэлт, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд байгаа хүүхэд, гэмт хэрэг зөрчил болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүүхдийн талаар мэдээллийг хүргэлээ.