Налайх дүүрэг

2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/81 дүгээр захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ажилтан, алба хаагчдын оролцоог хангаж, хуваарийн дагуу өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Онцгой байдлын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавих. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг айл өрхүүдэд өгч ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, нийт байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

 

  1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хуваарь батлах тухай” А/47 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, холбогдох байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1.  2022 оны Архивын баримтыг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дотор Архивын хэлтэст өгч дуусгах. / 8 хорооны Засаг дарга нар, ЗДТГ-ын хэлтсүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Архивын хэлтсийн дарга Б.Назангүл

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

 

Хуваалцах: