Налайх дүүрэг

2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагууд бодит мэдээлэл, судалгааг гаргаж, хамтран ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, ОБХ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үед төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, идэвх санаачилгатай оролцох. /Онцгой байдлын хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, чиг үүргийн байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. “Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнг байгууллагуудын ажилтан, албан хаагчдаа танилцуулж хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/ буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг иргэдэд олгох, тээврийн хэрэгсэлд суурилуулах байршлуудаа судалж тодорхойлох, зохион байгуулалтын бэлтгэл ажлаа сайтар хангаж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2023 онд хэлэлцэх асуудлын жагсаалтад төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг шуурхай гаргаж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: