- Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах. / Санхүү, төрийн сангийн хэлтэс, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- ЗАСГИЙН ГАЗРААС 2023-2024 ОНЫГ "АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАЖ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ "5-ш" АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ажилтан, албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. /Дүүргийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар, “УБЦТС” ХК-ийн “Налайх түгээх төв”, “УБЦТС” ХК-ийн “Налайх Ашиглалт засварын төв” холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг"-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон ч төрийн албанд томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, нийтлэг хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Дүүргийн нутаг дэвсгэрийн худалдаа, үйлчилгээний газруудын гадна орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, түр хадгалах цэгийн стандартыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- 2023 оны 03 дугаар сарын 20-оос эхлэн “Сүхбаатарын талбай” дээр иргэд, олон нийтэд зориулсан аялал жуулчлал, соён гэгээрүүлэх, нийгэм, соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан байгууллагууд идэвх, санаачилгатай оролцох. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Соёлын ордон/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.