Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 2024 онд олгох Австралийн Засгийн Газрын магистрын тэтгэлгийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Налайх дүүргийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагад ажиллаж буй ажилтан, албан хаагчид, иргэд, залуучууд хамрагдаж Австрали улсад суралцах боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл авлаа.